Ажиллах хүч 7 хувиар өсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-05-17 11:17:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ҮСХ-ноос мэдээлсэн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн салбарын энэ оны эхний улирлын үзүүлэлтээр улсын хэмжээнд 1.2 сая ажиллах хүч байна. Үүний 1.1 сая буюу 91.5 хувь нь ажиллагчид байна. Ажиллагчдын тоо өмнөх оны мөн үеэс 73.6 мянгаар буюу 7 хувиар, өмнөх улирлаас 1.3 мянгаар буюу 0.1 хувиар тус тус өсжээ.

Улсын хэмжээнд 15, түүнээс дээш насны хүн амын 892.8 мянга буюу 42 хувь нь ажиллах хүчнээс гадуур хүн ам эзэлж байна. Тэдгээрийн 46.5 мянга буюу 5.2 хувь нь цалин хөлс, орлого олох ажил хайх, эсвэл хийх нөхцөл бүрдвэл ажиллах хүчний эгнээнд шилжихэд бэлэн байгаа боломжит ажиллах хүч байна. 

Related news