Төр, иргэн хоорондын хариуцлагыг сайжруулах төсөл хэрэгжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай
/МОНЦАМЭ/. “Монгол Улсад ил тод байдлын оролцоог
нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төсөл Өвөрхангай аймагт
хэрэгжиж байна. Төслийн хүрээнд өнөөдөр хамаарал бүхий албан тушаалтнуудыг
чадавхжуулах сургалтыг зохион байгуулж байна.
Төр,
иргэн болон иргэний нийгмийн байгууллагын хоорондын эгэх хариуцлагыг сайжруулж,
харилцан үр дүнтэй ажиллах боломжийг олгодог тул уг төсөл нь сайн засаглалыг
хөгжүүлэхэд чухал үүрэгтэй юм.
Эхний
шатанд эрүүл мэнд, боловсролын салбарын төрийн байгууллагуудыг чадавхжуулахад
төслийн үйл ажиллагаа чиглэгдсэн бол одоогийн буюу II шатанд олон талын
оролцоо, иргэдийн хамтын
ажиллагаанд илүүтэй анхаарч буйг төслийн зохицуулагчид онцоллоо.
Сургалтыг нээж аймгийн Засаг дарга А.Ишдорж хэлэхдээ “Энэ сард бүх багийн ИНХ-ыг хийж, Орон нутгийн хөгжлийн сан, бусад хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалттай холбоотой ажилд иргэдийн саналыг тусгана. Үүний тулд олон нийтийн оролцоог сайжруулж, чадавхжуулах ёстой. Мөн “Цахим засаглал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, E-Mongolia сүлжээг хүн бүр ашиглаж сурах шаардлага үүсч байна. Эдгээр ажилд энэ төсөл ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Уг төслийг Дэлхийн зөн ОУБ, Швейцарийн хөгжлийн агентлаг, Нийгмийн эгэх хариуцлага Олон Улсын түншлэлийн санхүүжилтээр Дэлхийн банк хэрэгжүүлж байна.