"Женко тур бюро", "Талх чихэр", "УИД”-ийн ханш хамгийн их нэмэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-02-24 18:43:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид 37 ХК-ийн 713,790 ширхэг хувьцааг 269.3 сая төгрөгөөр арилжив. Үүнээс 13 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 19 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.  Энэ өдөр "Женко тур бюро" (JTB+11.60%), "Талх чихэр" (TCK+7.42%) болон "Улсын их дэлгүүр" (UID +6.25%) ХК-ийн хувьцааны ханш хамгийн их өсөв.  "Өндөрхаан" (ONH-15.00%), "Монгео" (MOG-14.52%) болон "Ремикон' (RMC-11.89%) ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 68,008 нэгж эрхийг 21.3 сая төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 10 ширхэг бондыг 990,000 төгрөгөөр, багцын арилжаагаар 748,996 ширхэг хувьцааг 711.5 сая төгрөгөөр арилжсан бол ам долларын 9,600 ширхэг бондыг 960,000 ам доллароор тус тус арилжив.

ТOП-20 индекс +0.4% хувиар өсөж, 39,206.43 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,472,394,866,287 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

Related news