Аймгийн Засаг дарга хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-02-16 22:02:57

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж НҮБ-ын ХХААБ-тай хамтран Сэлэнгэ аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулах хамтын ажиллагааны гэрээнд өнөөдөр гарын үсэг зуржээ.

Тус ажлыг Европын холбооны санхүүжилтээр НҮБ-ын ХХААБ-аас хэрэгжүүлж буй "Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах" (STREAM) төслийн хүрээнд хийж гүйцэтгэх юм байна. 

Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө нь газар, байгалийн нөөцтэй холбоотой бүхий л салбарын суурь, бодлогын баримт бичиг болдог гэдэг утгаараа чухал ач холбогдолтой ажээ.

Related news