Аймгийн Засаг дарга 2022 онд анхаарч ажиллах асуудлаар санал солилцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-02-16 22:27:35

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж хэлтэс, агентлагийн удирдлагуудтай энэ сарын 15-нд уулзаж, өөрийн салбарт хийхээр төлөвлөж байгаа ажил, тулгамдаж байгаа асуудлыг нь сонссон байна.

Тэрээр хэлтэс агентлагийн удирдлагуудтай уулзах үеэрээ 2022 онд салбарын сайдуудаас аймгийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээнд тусгахаар төлөвлөсөн саналууд дээр мөн харилцан ярилцаж, санал солилцсон аж. Энэхүү уулзалтын хүрээнд саналуудыг хэрхэн хэрэгжүүлэх, 2022 онд анхаарч ажиллах асуудлуудыг тодотгожээ. Аймгийн даргын зүгээс ажлын гүйцэтгэл дээр анхаарч ажиллана гэдгээ ажил авсан анхны өдрөөсөө эхлэн сануулаад байгаа. Тус аймгийн дулааны станцын асуудал олон жил тулгамдсан асуудал хэвээр байгаа нь анхаарал татсан ажлын нэг юм. Мөн сургууль, цэцэрлэгийн байрны их засвар болон өргөтгөлийн ажлыг гүйцэтгэж байгаа компаниудын ажлын явц, чанар, үр дүн нэлээд сэтгэлд хүрэхгүй хуурмаг байгаа зэрэг олон асуудлыг хөндөн ярьжээ.    

Related news