Сагсан бөмбөгийн 3х3-ын улсын шилдгүүд Владивостокт өрсөлдөх эрх авна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн U16 /16 хүртэлх/ насны Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-23-нд “Royal 3×3 Event Hall”-д болно.
Энэ удаагийн УАШТ-ээс 2022
онд ОХУ-ын Владивосток хотод болох Азийн хүүхдийн наадамд оролцох Монгол Улсын
U16 насны шигшээ багийг сонгон шалгаруулах юм.
Сагсан бөмбөгийн 3х3
төрлийн U16 насны УАШТ-д 2006 оноос хойш төрсөн тамирчид оролцох бөгөөд хот, аймаг,
дүүрэг, сургууль, клубийн багууд өрсөлдөж шилдгүүдээ тодруулна.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day