Баян-Өлгий аймгийн малын тоо 153,9 мянган толгойгоор өсжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр
Баян-Өлгий аймгийн мал сүргийн тоо 2 сая 378 мянга 553-т хүрлээ.
Энэ нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 153,9 мянгаар өссөн үзүүлэлт аж.
Тоологдсон нийт малын 5879 нь тэмээ, 113340 нь адуу, 181908 нь үхэр, 1013799 нь ямаа, 1063627 нь хонь байна.
Хамгийн олон малтай сумаар Цэнгэл /305 мянга/, Дэлүүн /270,7 мянга/,
Ногооннуур /261,4 мянга/, Улаанхус 221,5 мянга/ сумууд тодорсон бол Өлгий сум
хамгийн бага буюу 44,9 мянган толгой малтай аж.