“Соёлын бүтээлч сар”-ын ажил зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-11-06 20:00:21

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Соёлын хэлтэс “Соёлын бүтээлч сар”-ын ажил зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Энэ сард соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдын аймгийн цахим чуулган, хөгжмийн үдшийн цэнгүүн, монгол бичгийн болон уран бичлэгийн сургалт зохион байгуулах, хүүхдийн бүтээлч уншлагын орчин бүрдүүлэх зэрэг ажил хийхээр төлөвлөж байна.

Мөн Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн найруулагч Л.Эрдэнэбулганы найруулгаар “Учиртай гурван толгой” дуулалт жүжгийг аймгийн Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид нийтэд толилуулах аж. 

Related news