Ажлын байрны аюулгүй байдал хангагдаагүй байжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн МХГ-аас эрхлэн тус аймгийн 14 аж ахуйн нэгж, байгууллагын 45 ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлд шалгалт хийв.
Шалгалтаар дээрх ажлын байрны дулаан, чийглэг, агаарын урсгалын хурд, дуу шуугиан, доргион, тоосжилт, угаарын хий, нүүрс хүчлийн хий зэргийг үзжээ.
Илэрсэн зөрчлийн талаар аймгийн МХГ-ын Хөдөлмөр, Эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Д.Болормаа “Шалгалтад хамарсан байгууллагууд ажилчдынхаа эрүүл мэндийг дэмжиж хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажилд зарцуулах санхүүжилтийн төлөвлөгөө гаргаж батлуулдаггүй. Ажилчдын эрүүл мэндийг үздэг эмчгүй, хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар хийлгээгүй, эмнэлгийн анхны тусламжийн эмийн сангийн иж бүрдэл дутуу. Ажлын байрны сөрөг хүчин зүйлээс хамгаалах хэрэгслийг зөв сонгоогүй, ажилд авахдаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийлгэдэггүй зөрчил илэрлээ. Зөрчил илэрсэн айгууллагуудад дутагдлаа арилгах хугацаат албан шаардлага хүргүүлээд байна” гэв.
Б.Норовсамбуу