УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан ирц бүрдэхгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-06-28 11:54:51

2012-2016 оны УИХ-ын бүрэн эрхийн хугацаан дахь отгон чуулган өнөөдөр 09.00 цагаас хуралдаж, 2016 оны Хаврын ээлжит чуулганы хаалтыг хийхээр товлосон. 

Өнөөдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд, Хууль сахиулах ажиллагааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд, Прокурорын байгууллагын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль /шинэчилсэн найруулга/, Хог хаягдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн найруулгыг сонсох юм. 

Үүний дараа УИХ-ын 2016 оны хаврын ээлжит чуулганы хаалтыг хийхээр товлосон. Гэвч одоогийн байдлаар гишүүдийн ирц бүрдээгүй шалтгаанаар чуулганы хуралдаан эхлээгүй байна. 

Н.Туяа

Related news