Т.Баярхүү: Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газар хүргэлтээр ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-06-16 18:09:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газар, УОК-ын шийдвэрээр Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газар буюу ресторан, кафе, түргэн хоолны газар, цайны газрын үйл ажиллагааг маргаашаас 7 хоногийн хугацаатай танхимаар үйлчлэхийг хоригложээ.


Дээрх газрууд зөвхөн хүргэлтээр ажиллах боломжтой аж. Мөн амралтын газар, жуулчны баазуудын үйл ажиллагааг мөн маргаашаас 7 хоног хязгаарлана гэдгийг УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү хэллээ.


Тэрбээр, “Засгийн газрын 118 дугаар тогтоолоор Монгол Улсад өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацааг энэ сарын 31 хүртэл хэрэгжинэ. Үүнтэй холбоотойгоор жагсаал цуглаан, хурим найр, дэн буудал, бүх төрлийн баар, үзвэр үйлчилгээ, соёл урлаг, спорт зэрэг 9 төрлийн үйл ажиллагаа хаалттай байгаа. Түүнчлэн хоол үйлдвэрлэл үйлчилгээ, бассейн, фитнесс, кофе шоп танхимын 50 хувийн дүүргэлттэй, сургалтын төв 10 хүнтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Сүүлийн өдрүүдэд халдварын тархалт их байгаа тул зарим төрлийн үйл ажиллагааг хязгаарлах санал оруулж ирсэн. Тиймээс УОК, Засгийн газрын хуралдаанаар тодорхой зохицуулалт хийж байна” гэлээ.

Related news