Үндэсний их баяр наадмыг угтан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын уран зохиолч П.Бадарч, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ц.Бааст нарыг Хөдөлмөрийн баатар цолоор шагнасан бол Ардын цолтон хоёроор нэмэгдэв.
Эх орон, тусгаар тогтнолын үнэ цэн, дархан хилийг магтан дуулсан олон арван уран бүтээл туурвин, үндэсний соёл уламжлал, монгол ахуйг залуу хойч үедээ таниулан, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд оюун ухаан, авьяас билгээ зориулан, уран зохиолын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн П.Бадарч,
Дулааны цахилгаан станцын зуухны тоноглолын засвар, угсралт, туршилт тохируулгын ажлыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж, эрчим хүчний салбарт орчин үеийн, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэн, салбарын мэргэжилтнүүдийг сурган дадлагажуулж, салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан “Мон-Илч” компанийн үүсгэн байгуулагч, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ц.Бааст нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.
Ардын багш
цолоор:
Шинжлэх ухаан,
эрдэм судлалыг хөгжүүлэх үйлсэд мэдлэг оюунаа зориулан, олон мянган шавь
бэлтгэн сургаж, боловсролын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан УИХ-ын
дарга асан, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн гишүүн, Монгол
Улсын Гавьяат багш С.Төмөр-Очир,
Ардын жүжигчин
цолоор:
Кино урлаг, тайз дэлгэцийн салбарт олон арван гол болон туслах дүр бүтээж, мэргэжлийн урлагийн залуу үеийг сурган, дадлагажуулж, соёл урлагийг олон улсад сурталчлан таниулахад оруулсан КУДС-ийн багш, Монгол Улсын Гавьяат жүжигчин Н.Батцэцэг,
Соёлын гавьяат
зүтгэлтэн цолоор:
“Инээмсэглэл”
хамтлагийн үүсгэн байгуулагч, Монголын урлагийн зөвлөлийн тэргүүн Ч.Ганболд,
Гавьяат эдийн
засагч цолоор:
Монголын
эмэгтэйчүүдийн холбооны хүндэт ерөнхийлөгч Г.Дашаа,
Гавьяат хуульч
цолоор:
Монголын
нотариатчдын танхимын гишүүн, ахмад хуульч С.Сүрэнжав,
Гавьяат багш
цолоор:
Ерөнхий
боловсролын “Хобби” сургуулийн захирал, урлаг судлалын ухааны доктор Д.Оюунцэцэг,
Нийслэлийн ерөнхий
боловсролын “Хишиг” сургуулийн үүсгэн байгуулагч Д.Бэхбаатар,
Хүний гавьяат
эмч цолоор:
Эх, хүүхдийн
эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн эмнэлгийн нярайн эмгэг судлалын тасгийн
эрхлэгч, зөвлөх эмч, клиникийн профессор Ш.Чимгээ,
Урлагийн
гавьяат зүтгэлтэн цолоор:
Монголын дүрслэх
урлагийн академийн академич, СУИС-ийн хүндэт профессор, зураач Б.Төмөрбаатар,
Хөгжмийн зохиолч
С.Сансаргэрэлтэх,
Гавьяат
агрономич цолоор:
“Дархан тооромт” компанийн
зөвлөх, агрономич Д.Чойжилсүрэн,
Гавьяат
уурхайчин цолоор:
“Шарын гол” хувьцаат
компанийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, Уул уурхайн мэргэшсэн инженер Н.Сундуйжав,
Гавьяат
холбоочин цолоор:
“Мобиком корпорац”-ын
Стратеги, бизнесийн албаны стратегийн зөвлөх Г.Баатаржав,
Гавьяат
тээвэрчин цолоор:
Дипломат
байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын авто баазын албаны дарга Т.Сэлэнгэ,
Гавьяат
жүжигчин цолоор:
Дуучин, Соёлын
тэргүүний ажилтан Л.Банзрагч,
Үндэсний Урлагийн
их театрын гоцлол бүжигчин М.Бямбаа,
Гавьяат
тамирчин цолоор:
Оюун ухааны
спортын тамирчин, Ой тогтоолтын спортын дэлхийн хошой аварга Н.Мөнхшүр,
Оюун ухааны спортын тамирчин, Олон улс судлаач, их мастер Н.Энхшүр,
Сүхбаатарын
одонгоор:
Эдийн засаг,
хөгжлийн яамны дэргэдэх ахмадын хорооны гишүүн Д.Гонгор,
Хөдөлмөрийн
гавьяаны улаан тугийн одонгоор:
Дархан-Уул
аймгийн Хүүхэд залуучуудын театрын ахмад ажилтан Ц.Нямдорж,
Төрийн албаны
зөвлөлийн Сонгон шалгаруулалтын газрын ахлах шинжээч А.Цэцэгмаа,
“Хар сарнай”
хамтлагийн дуучин Б.Баяржаргал,
Сүхбаатар аймгийн
БТСГ-ын дасгалжуулагч С.Төмөрхуяг,
Алтан гадас
одонгоор:
Гадаад харилцааны
яамны гэрээ, эрх зүйн газрын захирал Ж.Соёлмаа,
Чөлөөт уран
бүтээлч, уран барималч Ж.Түмэнчулуун,
“Хаан палас” компанийн
ерөнхий менежер Ц.Тамир,
Хөдөлмөрийн
хүндэт медалиар:
СХЗГ-ын Стандарчилал,
тохирлын үнэлгээний бодлогын газрын дарга Г.Тулгаа,
“Алтан жолоо”
группын ерөнхий нягтлан бодогч А.Маралмаа,
Цэргийн хүндэт
медалиар:
Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Э.Чинбат нарыг шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон гэр бүл, хамт олонд баяр хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөлөө. Мөн Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүллээ.
Related news

