Улсын хэмжээнд өчигдөр 13 мянга гаруй иргэнийг дархлаажуулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Ковид-19”-ийн эсрэг вакцинаар улсын хэмжээнд нийт 13 819 иргэнийг өчигдөр дархлаажуулжээ.
Дархлаажуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 951 193 нь вакцины эхний тунг, 746 083 нь хоёрдугаар тунг тариулаад байна.
Орон нутагт вакцины нэгдүгээр тунг 908 316 хүн, хоёрдугаар тунг 577 183 хүн тариулаад байна. Харин улсын хэмжээнд вакцины нэгдүгээр тунгаар нийт 1 859 509 хүнийг, хоёрдугаар тунгаар 1 323 266 иргэнийг дархлаажуулаад байгаа юм.
Вакцин хийлгэхийн өмнө анхаарах зүйлс:
• “Ковид-19”-ийн вакцины талаар тодорхой мэдээлэлтэй байх
• Дулаан хувцаслах
• Сүүлийн 1 сарын хугацаанд ямар нэгэн вакцин хийлгээгүй байх
• Вакцинжуулалтын цэгт очиж вакцинаа хийлгэх
• Эмчийн үзлэгт орох
• Вакцин хийлгэсний дараа 30 минут ажиглалтад байх
• Халдвар хамгааллын дэглэмийг сахих (амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих)
Вакцин хийлгэсний дараа юу анхаарах вэ?
• Вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх
• Даарахгүй байх, хоёр хоног ус хүргэхгүй байх
• Вакцин хийлгэхийн өмнө ба дараа согтууруулах ундаа хэрэглэхгүй байх
• Халдвар хамгааллын дэглэмийг сахих (амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих)
• Халуурах, ханиах зэрэг шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт хандах
• Боолт хийх, эм, тос түрхэх, хөхний сүү, гялгар уут, бусад зүйлээр жин тавихгүй байх
• Давтан тунгаа товлолт хугацаандаа хийлгэх