Баянхонгор аймаг  хөрш хоёр оронтой хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-06-21 23:27:15

Баянхонгор аймаг нь хөрш орнуудтай хилийн боомтоор шууд үйл ажиллагаа явуулдаггүй ч хөрш хоёр оронтой гадаад хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлж байна.

Тухайлбал, ОХУ-ын Буриад улсын Кабанскийн районтой эрүүл мэнд, боловсролын салбарт эхлүүлсэн хамтын ажиллагаа өргөжсөөр, харилцан туршлага солилцох айлчлал, аймгаас анагаахын чиглэлээр сурч буй оюутны тоо жилээс жилд өсөн нэмэгдсээр төгсөх курсийнн 8 оюутан суралцаж байна. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Альшаа аймгийн Эзнээ хошуутай хамтын ажиллагаа өргөжин, аймгийн жижиг дунд үйлдвэрлэгчид, аж ахуйн нэгжүүд, иргэд тус хошуунд зохион байгуулагдсан үзэсгэлэн худалдаагаар 280 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна. Тус мужтай агентлагийн түвшинд албан айлчлал зохион байгуулж, Эзнээ хошууны урилгаар манай аймгийн багш сурагчид спортын тэмцээнд 6 төрлөөр өндөр амжилт гарган оролцжээ.

Хөрш орнууд төдийгүй Зүүн хойд Азийн улсууд болон Япон, Солонгос, БНТУ, БНЭУ, Швейцарийн Холбооны улс зэрэг Ази, европын улс орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж дэвшилтэт технологийг нутагшуулах талаар анхаарч Канад зэрэг улсуудтай уул уурхайн салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэх ажлыг эхлүүлэхээр болоод байна. БНТУ, БНЭУ, Швейцарийн Холбооны улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдууд манай аймагт албан айлчлал хийсэн нь аймгийн гадаад харилцааг хөгжүүлэх чухал ажил болжээ.

Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудад төрийн албан хаагчдыг олон улсын хурал, сургалт семинарт, хүүхэд залуучуудыг соёл урлаг, спортын арга хэмжээнд хамруулснаар бусад орны хөгжлийг таниулах, суралцах, орон нутагтаа нэвтрүүлэх бололцоотой болж байна. Орон нутгийн зүгээс малчид, бизнес эрхлэгчид хувийн хэвшлийн байгууллагуудын гадаад улсад туршлага судлах ажлыг дэмжиж, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэхэд чиглэн ажиллаж байгаа аж.

Б.Мөнхзул

 

 

Related news