Иргэд хувьцааныхаа мөнгийг авч эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-06-21 18:03:47

“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны 30 хувиа Засгийн газарт худалдах хүсэлтэй иргэд Баян-Өлгий аймгийн зургаан арилжааны банкуудад хандажээ.

Тэгвэл долоо хоногийн өмнө хүсэлтээ гаргасан иргэдэд олгох 100 мянган төгрөгийг өчигдрөөс эхлэн өгч байна.

Тус аймгийн Төрийн банк 14000 гаруй, Хаан банк 9000 гаруй, Хас банк 400, Голомт 1300, Капитрон банк 3500, Капитал банк 2700 иргэн хүсэлт гаргаж, одоогийн байдлаар 30900 гаруй иргэн хувьцаагаа бэлэн мөнгө авахын тулд  урт дараалал үүсгээд байна. 

300 мянган төгрөг нь иргэдийн дансанд долоо хоногийн зайтай зуу зуун мянгаар  хуваагдаж орох юм байна. Дансанд мөнгө орсон тохиолдолд тухайн иргэнд мессежээр мэдээлж байгаа аж.

Ш.Айзаря

Related news