Нийтийн тээврийн автобусыг өдөрт 2-3 удаа цэвэрлэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цар тахлын халдвараас сэргийлэх, халдвар хамгаалал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах зорилгоор нийтийн тээврийн автобуснуудад өдөрт 2-3 удаа цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна.
Нийтийн тээврийн үйлчилгээний газраас өгсөн чиглэлийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд цэвэрлэгээ, үйлчилгээг өөрсдийн бааз дээр 52 байршилд хийж байна. Мөн “Зорчигт нэгтгэл гурав” ОНӨААТҮГ-аас өдрийн цайны цагаар цэвэрлэгээ, үйлчилгээг хурдан, шуурхай хийж, Сэлбийн эцэс, Офицеруудын ордон, Тоосгоны эцсийн зогсоолд автобус цэвэрлэх үйлчилгээний цэг байршуулан, 10-20 минутад цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийж байгаа.
Дөрөв, тавдугаар сарын байдлаар 20 аж ахуйн нэгжийн
давхардсан тоогоор 26505 тээврийн хэрэгсэлд цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийжээ. Автобусны цэвэрлэгээ, ариутгал болон зорчигчид амны
хаалттай үйлчлүүлж байгаа эсэхэд улсын
17 байцаагч өдөр бүр хяналт тавьж байгаа аж.