Тусгай нислэгээр 160 иргэн эх орондоо ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-05-20 10:05:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэг өчигдөр 19.00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардаж, 160 иргэн эх орондоо ирлээ.


Иргэдийг “Новотел”, “Кемпински”, “Туушин”, “Альфа”, “Гайде” зочид буудал, “Монголика”,  “Багахангай” амралтын газарт тусгаарлажээ. Дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдаад 14 хоносон иргэд гэрээр 7 хоног тусгаарлагдах журам мөрдөгдөж байгаа.


Засгийн газар, УОК-ын шийдвэрийн дагуу гадаад улсад байгаа эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг татан авах ажлыг өнгөрсөн оны нэгдүгээр сарын 28-наас зохион байгуулснаас хойш энэ сарын 18-ны байдлаар 34 553 иргэнийг агаарын, газрын, төмөр замын тээврээр татан аваад байна. Тодруулбал, гадаадын 93 орноос 170 удаагийн тусгай нислэгээр 27 753 иргэн, автозамаар 6788 иргэн эх орондоо иржээ.

Related news