Т.Хасбаатар Д.Тогтохсүрэнг халз мэтгэлцээнд дуудлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-06-21 10:48:43

УИХ-ын сонгуулийн 20 дугаар тойрогт /Өвөрхангай аймгийн/ бие даан нэр дэвшигч Т.Хасбаатар өөрийн өрсөлдөгч болох аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэнг халз мэтгэлцээнд дуудлаа.

Тэрээр “Сонгуулийн сурталчилгааны ажил эхэлснээс хойш Арвайхээр, Тарагт сумдаар ажиллаж, 6000 гаруй иргэдтэй уулзалт хийлээ. Өвөрхангай ажилгүйдэл, ядуурлаараа Улаанбаатарын дараа орж байна. Энэ нь Өвөрхангай аймгийг 16 жил удирдсан Д.Тогтохсүрэнтэй шууд холбоотой гэдгийг ард иргэд хэлж байна. Иргэдийн амьжиргааны түвшин, ажлын байрны асуудлаар Өвөрхангай аймгийн МАН-ын дарга, Засаг дарга, УИХ-д нэр дэвшиж буй Д.Тогтохсүрэн таныг нийт ард иргэдийнхээ саналын дагуу халз мэтгэлцээнд дуудаж байна” гэлээ.

Хэрэв Д.Тогтохсүрэн дарга халз мэтгэлцээний хүсэлтийг хүлээн авбал 6 сарын 26-ны өдөр аймгийн Хөгжимт драмын театрт болно.

Өвөрхангай Б.Батчимэг

Related news