80 гаруй жолооч оноогоо хасуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-06-14 11:28:35

Жолоочийн зөрчлийн оноо тооцох журам хэрэгжиж эхлээд 4 сар болж байна. Энэ хугацаанд Хэнтий аймгийн хэмжээнд нийтдээ 80 гаруй жолооч зөрчлийн оноогоо хасуулсан гэж Хэнтий аймаг дах Цагдаагийн Газрын Замын цагдаагийн тасгаас мэдээллээ.

Жолоочдын түгээмэл гаргаж байгаа зүйл бол  хамгаалах бүсээ зүүгээгүйгээс болж оноогоо хасуулжээ.

Мөн жолооч нар зөрчлийн оноогоо нийтлэг гурван асуудлаар хасуулж байгаа бөгөөд  хамгаалах бүс зүүгээгүй, гэрлэн дохио зөрчсөн, цагдаагийн хориглосон дохио зөрчсөн, орон нутгийн замд ачаа тээвэрлэх журам зөрчсөнөөс 1-3 оноогоо хасуулах нь элбэг байгаа ажээ.

Түүнчлэн оройн цагаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож торгуулах арга хэмжээ авхуулахаас гадна оноогоо хасуулж байна. Өнгөрсөн 7 хоногийн байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 15 жолоочид арга хэмжээ авчээ.

Жолооч нарын зөрчил өнгөрсөн онтой харьцуулахад буурсан дүнтэй хэдий ч хориглосон болон гэрлэн дохио зөрчсөнөөс оноогоо хасуулах явдал нийтлэг гарах болжээ.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

Related news