Ж.Байден 1.9 их наяд ам.долларын тусламжийн багцыг батлахыг Сенатад уриалжээ

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2021-02-28 14:14:51

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 1.9 их наяд ам.долларын тусламжийн багцыг ойрын хугацаанд батлахыг Конгрессын Сенатын танхимд уриаллаа. 


Төлөөлөгчдийн танхим уг хуулийн төслийг бямба гарагт баталсны дараа Ж.Байден ийнхүү мэдэгджээ.


АНУ-ын Ерөнхийлөгч Цагаан ордонд үг хэлэх үеэрээ Төлөөлөгчийн танхимын хууль тогтоогчдод талархал илэрхийлээд, бидэнд дэмий өнгөрүүлэх цаг байхгүй гэдгийг цохон тэмдэглэсэн байна.


COVID-19” цар тахлын нөлөөнд нэрвэгдсэн аж ахуй нэгж, засаг захиргаа, олон сая иргэнд тусламж үзүүлэх хуулийн төслийг Төлөөлөгчдийн танхим 219-212 саналын харьцаагаар баталжээ. 

Related news