Мал тооллогын Ажлын зургаан баг сумдад ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-12-16 10:36:11

Дорноговь/МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2020 оны тооллогын ажлыг зохион байгуулах тухай захирамж гаргалаа.

Захирамжийн дагуу мал тооллогын ажлыг зохион байгуулах комиссыг аймгийн Засаг даргын орлогч С.Одбаяраар ахлуулж, бүрэлдэхүүнийг баталсан байна. Аймгийн хэмжээнд энэ жилийн мал тооллогыг энэ оны 12 дугаар сарын 17-27-нд зохион байгуулах бөгөөд ажлын зургаан баг сумдад гарч ажиллах юм.

Мал тооллогыг зохион байгуулах аймгийн комиссын анхдугаар хурлаар сумдад мал тооллогыг явуулах хугацааг товлож, гишүүдэд үүрэг даалгавар өгсөн байна. Дорноговь аймаг 2019 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 2.4 сая толгой мал тоолуулж байсан.

Related news