ИТХ-ын тогтоолоор сум дундын отрын бүс нутгийг баталжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-12-14 17:22:32

Дорноговь/МОНЦАМЭ/.Дорноговь аймагт энэ жил 2.8 сая толгой мал өвөлжиж, хаваржих урьдчилсан тооцоог аймгийн ХХААГ-аас гаргажээ.

Тус аймгийн өвөл, хаврын бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн 50 орчим хувьд өвөл-хаврын бэлчээрийн даац хүрэлцээтэй, 50 гаруй хувьд 1-5 дахин хэтэрсэн байна.

Үүнээс гадна бусад аймгаас 300 гаруй мянган мал отроор өвөлжиж байгаа нь цаашид өвөлжилтийн байдалд хүндрэл учирч болзошгүй хэмээн албаныхан үзжээ.

Тиймээс энэ сарын 04-нд хуралдсан аймгийн ИТХ-ын хоёрдугаар хуралдаанаар сум дундын отрын бүс нутаг болгох боломжтой 108.9 мянган га талбайг отрын хэрэгцээнд ашиглахаар батлуулсан байна. Ингэснээр отрын малчдын нутаглах газар, бэлчээрийг зохицуулах боломжтой болсон аж. 

Related news