Их тойрууд тохижилтын ажил хийж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ“АСЕМ”-ын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Их тойруу буюу 100 айлын уулзвараас Сансрын аюулгүйн тойрог хүртэл явган хүний замын хавтанг нөхөн сэргээх, сул шороо ихтэй, ногоон байгууламж хийх боломжгүй налуу даланг эко хавтангаар хучих ажлыг эхлүүлсэн талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэв.
Одоогоор хуучин 521 метр квадрат эко хавтанг суулган, 300 метр квадрат явган хүний замыг бетоноор цутган, 200 урт метр хашлага тавьж, 280 метр куб зам талбайг тэгшлэн “Mongolians” рестораны баруун талын талбайн хур хог, шороог ачиж тээвэрлэсэн байна.
Мөн Сансрын аюулгүйн тойргоос Нарантуул захын уулзвар хүртэл тохижилтын ажлыг хийж эхэлсэн. Энэхүү ажлын хүрээнд Баянцээлийн урд талын туслах замд 100 м.кв нөхөөс хийж, шаардлага хангахгүй 787 хайс, 4 мэдээллийн самбарыг буулгав.
“Сандэй” худалдааны төвийн урд талын ногоон павилонуудын дундах гарц, Кэмпински зочид буудлын баруун талын хоёр гарц, Сандэй худалдааны төвийн урд талын, баруун хойд талын ХӨСҮТ-рүү эргэдэг гарц, Сандэй худалдааны төвийн баруун талын 107.5 фм-тэй байрны гарцыг шинэчилжээ.