Сумын ИТХ-ын даргаар Н.Алдарбаярыг сонгож, Засаг даргад Б.Анхбаярыг томилуулахаар батлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Замын-Үүд сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан 11 дүгээр сарын 02-нд болж Замын-Үүд сумын Сонгуулийн хорооноос сумын ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг зохион байгуулсан тухай илтгэл тайлан, сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай тогтоолыг танилцууллаа.
Мөн сумын ИТХ-ын төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд сумын ИТХ-ын даргаар Н.Алдарбаярыг сонгож сумын Засаг даргад Б.Анхбаярын нэрийг дэвшүүлэн аймгийн Засаг даргад уламжлахаар боллоо.
Н.Алдарбаяр Дорноговь аймгийн өргөн суманд төрсөн. ХЦДС-ийг эрх зүйч, Удирдлагын академийг төрийн удирдлагын менежер, магистр зэрэгтэй тус тус суралцан төгссөн.
Замын-Үүд сумын ЗДТГ-т бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын мэргэжилтэн, Замын-Үүд сумын МАН-ын дэд дарга, “Сод Монгол групп”-ын Замын-Үүд салбарын дарга, Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга, Замын-Үүд сумын Засаг даргаар тус тус ажиллаж байсан.
Харин Замын-Үүд сумын Засаг даргад нэрийг нь дэвшүүлсэн Б.Анхбаяр 1985 онд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн.
МУИС-ийг усны инженер, БХИС-ийг
төрийн захиргаа удирдлага, "Сэрүүлэг” дээд сургуулийг төрийн захиргаа
удирдлагын магистр, Удирдлагын академийг төрийн захиргаа удирдлагын чиглэлээр тус тус
суралцан төгссөн.
Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанд улсын байцаагч, улсын ахлах байцаагч, хэлтсийн дарга, Замын-Үүд сумын Засаг дарга, сумын ИТХ-ын даргаар тус тус ажиллаж байсан.