НИТХ-ын шинэ төлөөлөгчид тогтоолоо гардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-10-19 14:24:59
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуульд олонхын санал авсан 45 нэр дэвшигчид төлөөлөгчөөр сонгогдсон тухай тогтоолыг нийслэлийн Сонгуулийн хорооноос өнөөдөр гардууллаа.



Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “НИТХ-ын сонгууль амжилттай болж өндөрлөлөө. Өнөөдөр албан ёсоор НИТХ-д хамгийн олон санал авсан нэр дэвшигчдэд тогтоолыг нь гардууллаа. Ингэснээр, ирэх дөрвөн жил ажиллах 45 төлөөлөгч бүрдэж байна. Нийслэлийн ИТХ бол нийслэлчүүдийн өмнө тулгамдаад байгаа асуудлыг хамтдаа шийдэх ёстой хурлын байгууллага. Энэ үндсэн үүргээ бид биелүүлж ажиллах болно” хэмээлээ.


Энэ удаагийн сонгуульд Монгол Ардын нам, Ардчилсан нам, МАХН, Монголын ногоон нам, Дэлхийн Монголчуудын нам, Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл болон Ж.Ганбаатар, Д.Мөнх-Эрдэнэ нарын бие даагч 45 мандатын төлөө өрсөлдсөн юм. Үүнээс МАН 34 суудал, АН 8 суудал, ХҮН 3 суудал авчээ.


Нийслэлийн Сонгуулийн хорооноос улс төрийн намуудад сонгуулийн дүнг өргөн барьсны дараа төлөөлөгчдийн сонгогдсон тогтоолыг гардууллаа. 


НИТХ-ын шинэ гишүүдийн нэрс:


ДҮҮРЭГ

ТОЙРОГ

НЭР ДЭВШИГЧИД

АВСАН САНАЛ

ХУВЬ

1

Баянгол

1

Дашнямын ИХБАЯР (МАН)

9,841

39.06%

Өлзий-Оршихын СУМЪЯАБААТАР (МАН)

9,438

37.46%

2

Баянгол

2

Жанцангийн БАТБАЯСГАЛАН (МАН)

11,363

48.57%

Ганбаатарын ГАНГАМӨРӨН (МАН)

10,352

44.24%

3

Баянгол

3

Доржзовдын ЭНХТУЯА (АН)

9,388

42.38%

Чимид-Очирын МЭНДБАЯР (МАН)

9,285

41.91%

4

Баянзүрх

4

Майнбаярын ТУЛГАТ (АН)

9,625

43.18%

Түмэндэлгэрийн БАТЦОГТ (АН)

9,121

40.92%

5

Баянзүрх

5

Пүрэвсүрэнгийн НАРАНБАЯР (ХҮН)

11,112

52.73%

Доноровын ГАНТУЛГА (ХҮН)

8,074

38.31%

6

Баянзүрх

6

Үнэнбатын ОЮУНЗУЛ (МАН)

8,828

44.63%

Дамдинсүрэнгийн ЭНХБАЯР (МАН)

8,588

43.42%

7

Баянзүрх

7

Даваахүүгийн ПҮРЭВДАВАА (АН)

9,516

44.27%

Нацагийн БАЯРМӨНХ (МАН)

9,030

42.01%

8

Баянзүрх

8

Борхүүгийн СҮХБААТАР (МАН)

10,415

51.62%

Бяруузанын ПҮРЭВДАГВА (МАН)

9,141

45.31%

9

Сонгинохайрхан

9

Цогтсайханы ТӨРХҮҮ (МАН)

11,112

63.44%

Рэнцэндагвын ДАГВА (МАН)

10,057

57.42%

10

Сонгинохайрхан

10

Батсамбуугийн СЭРГЭЛЭНБААТАР (МАН)

9,733

54.91%

Цэдэндамбын БАТТӨР (МАН)

9,088

51.27%

11

Сонгинохайрхан

11

Жигжидсүрэнгийн САНДАГСҮРЭН (МАН)

10,305

61.21%

Нанзадын БАЯРЧИМЭГ (МАН)

10,196

60.56%

12

Сонгинохайрхан

12

Гүр-Аранзын ТӨГӨЛДӨР (МАН)

9,821

52.36%

Маньбазарын ГОВЬСАЙХАН (МАН)

 

 

13

Сонгинохайрхан

13

Наранцэцэгийн АЛТАНШАГАЙ (МАН)

10,762

53.71%

Банзарын МӨНХЦЭЦЭГ (МАН)

10,578

52.79%

14

Сүхбаатар

14

Мягмаржавын ХАЛИУНБАТ (МАН)

8,569

39.40%

Даваасүрэнгийн БАДАРСАН (АН)

7,927

36.45%

15

Сүхбаатар

15

Хөххүүгийн БОЛОРМАА (АН)

10,495

44.77%

Бишээгийн ЭРДЭНЭСҮХ (АН)

10,001

42.67%

16

Чингэлтэй

16

Нацагдоржийн БАТСҮМБЭРЭЛ (МАН)

9,547

46.61%

Балжиннямын МӨНХБАТ (МАН)

9,203

44.93%

17

Чингэлтэй

17

Зундуйн ТӨМӨРТӨМӨӨ (МАН)

11,707

54.47%

Лхаасүрэнгийн АРИУНТУЯА (МАН)

11,610

54.02%

18

Хан-Уул

18

Жуковын АЛДАРЖАВХЛАН (МАН)

9,907

55.30%

Бямбасүрэнгийн МЯГМАР (МАН)

7,879

43.98%

19

Хан-Уул

19

Лхагважавын ОТГОНБААТАР (АН)

6,563

33.05%

Батмөнхийн ӨНӨБАТ (МАН)

6,527

32.87%

20

Хан-Уул

20

Бадарчийн ОДСҮРЭН (МАН)

8,315

38.45%

Пүрэвжавын ГАНЗОРИГ (ХҮН)

7,585

35.07%

21

Багануур

21

Сумьяагийн ДАВААСҮРЭН (МАН)

5,482

58.93%

Тэрбишийн ОТГОНБОЛД (МАН)

5,193

55.82%

22

Багахангай

22

Сэрдамбын ЭРДЭНЭБАЯР (МАН)

1,205

58.21%

23

Налайх

23

Чойжинсамбуугийн РАДНААБАЗАР (МАН)

7,962

58.56%

Буяндалайн НЭРГҮЙ (МАН)

6,954

51.15%

Related news