Дорноговь аймагт 43857 сонгогч санал өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-10-15 10:44:18

Дорноговь /МОНЦАМЭ/. Аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт аравдугаар сарын 15-нд орон даяар эхэллээ.

Дорноговь аймгийн хэмжээнд сонгогчдын нэрсийн жагсаалтад 43857 сонгогч бүртгэлтэй байна. Санал авах байранд төрийн албаны 570 гаруй хүн ажиллаж байгаа аж.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд Дорноговь аймгийн хэмжээнд нийт 568 нэр дэвшигч өрсөлдөж байна. Санал хураалт 20.00 цаг хүртэл үргэлжилнэ. 

Related news