Зээлийн эргэн төлөлт 61 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймагт ахуйн үйлчилгээний салбарт нийт 400 орчим иргэн, ААН, 136 хоршоо үйл ажиллагаа явуулж байна.
Мөн 312 иргэн, ААН
жижиг, дунд үйлдвэрлэгч үйл ажиллагаа явуулж, 1000 гаруй нэр төрлийн
бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. 2019 онд Жижиг дунд үйлдвэрийг дэмжих дэд санд нэг тэрбум төгрөг
хуваарилагдаж, 13 төсөлд 730 сая төгрөг, 2020 онд 8 төсөл шалгарч 912 сая
төгрөгийн хүсэлт гаргажээ.
2011-2020 онд сумдын Сум хөгжүүлэх сангаас 1126 төсөлд 9,4
тэрбум төгрөгийн зээл олгосноос 2020 оны хагас жилийн байдлаар 5,8 тэрбум
төгрөг эргэн төлөгдсөн бөгөөд 3,6 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтийн
үлдэгдэл байна. Энэ нь аймгийн хэмжээнд зээлийн эргэн төлөлт 61 хувьтай байгаа аж.