Англи 50 гаруй орны иргэдийг тусгаарлалтын шаардлагаас чөлөөлнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-07-03 17:55:05

ЛОНДОН. /BBC/. Англи энэ сарын 10-наас Франц, Герман, Итали, Испани зэрэг 50 гаруй орны иргэдийг тусгаарлалтын шаардлагаас чөлөөлнө гэж Их Британийн Зам тээврийн сайд Грант Шэппс өнөөдөр мэдэгдлээ.


Г.Шэппсийн “BBC” сувагт мэдээлснээр, тэдгээр орны аялагчид Англид зорчихдоо 14 хоног тусгаарлагдах шаардлагагүй болох ажээ. Тусгаарлалтын шаардлагаас чөлөөлөгдөх орнуудын жагсаалтыг баасан гаргийн орой танилцуулах юм байна.  


Энэхүү мэдээг аялал жуулчлалын салбарынхан маш баяртайгаар хүлээн авсан бөгөөд тэд одоо цаашдын төлөвлөгөөгөө боловсруулж, зуны аяллын захиалга авах боломжтой болох ажээ.  


“Цар тахал дэгдсэнээс хойш аялал жуулчлалын бизнес ихээхэн алдагдал хүлээсэн. Одоо бид үйлчлүүлэгчдээ хүлээн авах боломжтой боллоо” гэж “ABTA” аяллын холбооны хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ. 

Related news