Эрүүл мэндийн газар 24 цагийн турш утсаар иргэдэд зөвлөгөө өгнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын 70562906 тоот утсаар 24 цагийн хугацаанд
зөвлөмж, зөвлөгөө авч болох талаар мэдээллээ.
Тус газраас нам, эвслүүдийн сонгуулийн сурталчилгааны
24 байранд ажиллажээ. Нийт 212 ухуулагчид Монгол Улсын Засгийн газрын 2020 оны
188 дугаар тогтоол “УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны
явцад коронавирусний халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх журам”-ын
хэрэгжилтийг хангах чиглэл өгчээ. Мөн “Гарын ариун цэвэр сахих”, “Коронавирусний халдвараас сэргийлэх” хоёр төрлийн гарын авлага тараажээ.
УИХ-ын сонгуулийн сурталчилгааны ажил
үргэлжилж байгаа энэ үед хүн бүр анхаарал болгоомжтой байж, амны хаалтаа тогтмол
зүүж, гараа савандаж угаах, хүн хооронд 2м зай барьж, ус ундааг амаар дамжуулан
уухгүй байх, тамхинаас татгалзаж, тамхийг дамжуулан татахгүй байхыг зөвлөж
байна.