Чингис хот-Бэрхийг холбох 50 км авто замын барилгын ажил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-06-22 13:44:37

Хэнтий /МОНЦАМЭ/ Чингис хот-Бэрх хотыг холбох 50 км авто замын ажилтай УИХ-ын 18 дугаар тойрогт нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ нар өнөөдөр танилцлаа.

Авто замын барилгын ажлыг “Наранбулаг-Хан” ХХК 50 гаруй техник хэрэгсэл, 200 гаруй ажилтантайгаар хийж гүйцэтгэхээр эхлүүллээ.

Уг авто зам нь долоон метрийн өргөнтэй, цементээр бэхжүүлсэн суурь, хөлдөлтөөс хамгаалах үе, хоёр үеийн асфальт бетонон хучилт замын хийцтэй аж. Мөн 6.5 метрийн урттай нэг төмөр бетонон гүүр, 45 цэгт төмөр бетонон хоолойтой хийх бөгөөд 2022 онд ашиглалтад орох юм байна.

Related news