Тарвагатай багт морьт эргүүл ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн Тариалан сумын Тарвагатай багийн Иргэдийн нийтийн хурал Увс нуурын хөвөөн дахь Гурван худаг хэмээх газарт болж, сумын удирдлагууд оролцсон байна.
Энэхүү хуралд аймгийн Цагдаагийн газрын дарга Д.Бадамрагчаа бие бүрэлдэхүүнийхээ төлөөлөл нартай оролцжээ. Энэ үеэр цагдаагийн удирдлагууд Тарвагатай багийн малчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар сургалт явуулснаас гадна малын хулгайг таслан зогсоохын тулд тус чиглэлд цагдаагийн морьт эргүүл ажиллуулахаар болсон байна.
Увс аймаг Б.Батхүү
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day