Коронавирусээр халдварласан 26 хүн эдгээд байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "СОVID-19"-өөр өвдсөн хоёр хүн эдгэрч, өнөөдөр дараагийн шатны ажиглалтад шилжлээ. Ингэснээр коронавирусээр халдварласан нийт 140 тохиолдлоос 26 хүн эдгэрснийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр онцоллоо.
ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар, 182 хүн эмчилгээ болон хяналтад байгаагаас коронавирусээр халдварласан 114 хүн эмчлүүлж байна.
ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн салбар гээд дөрвөн лабораторид өчигдөр нийт 367 хүнд давтан шинжилгээ хийхэд бүх хариу сөрөг гарчээ. Үүнд, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 8, ажиглах байранд байгаа 315, тандалтын зорилгоор цуглуулсан 17, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 27 жолоочийн шинжилгээ багтжээ.
Related news

“Chinggis Khaan” International Airport Became One of the World’s Ten Most Improved Airports
13 hours

Health Minister Meets ADB Country Director to Discuss Projects and Programs in Health Sector
10 days