108 иргэн ажиглан тусгаарлалтад байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Коронавирусний халдварын тархалтаас шалтгаалан эх орондоо ирэх иргэд нэмэгдсэн. Ихэнх улс орнуудтай хийх нислэг цуцлагдсантай холбогдуулан ОХУ-аар дамжин ирж буй иргэд олон байна.
Сэлэнгэ аймгийн
Алтанбулаг боомтоор дамжин ирж буй иргэдийг Дархан-Уул аймагт ажиглан
тусгаарлалтад хүлээн авч байгаа билээ. Тэгвэл энэ сарын 15-16-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн
Алтанбулаг боомтоор хил дамжин ирсэн 19 иргэнийг Дархан-Уул аймагт шилжүүлэн
тусгаарлажээ.
Ингэснээр Дархан-Уул аймагт өнөөдрийн байдлаар нийт 108 иргэнийг ажиглан
тусгаарлах болон эмчлэн тусгаарлах байранд байрлуулаад байна. Иргэдийн биеийн байдал ямар нэг зовуурьгүй хэвийн байгаа ажээ.