Малайзад коронавирусээр халдварласан хүний тоо 7 болж нэмэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
МОСКВА. /РИА Новости/. Шинэ төрлийн коронавирусээр халдварласан өөр 3 тохиолдол
Малайз улсад бүртгэгдэж, энэ өвчнөөр халдварласан хүний тоо 7 болж нэмэгджээ.
Малайзад “2019-nCoV” коронавирусээр халдварласан иргэд бүгд БНХАУ-ын иргэд
байжээ. Халдвар авсан нэг тохиолдол нь өөр нэг өвчтөнтэй холбоотой байсны
улмаас гарсан байна.
Эх газрын Хятадаас гадна халдварын тохиолдол Хонконг, Макао, Тайвань,
Тайланд, Япон, БНСУ, АНУ, Канад, Вьетнам, Сингапур, Непал, Франц, Австрали,
Малайз, Герман, АНЭУ-д тус бүр бүртгэгдээд байна.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days