Шри Ланкад коронавирусний анхны тохиолдол илэрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
МОСКВА. /РИА Новости/. Шри Ланкад шинэ төрлийн коронавирусний анхны тохиолдол
илэрсэн тухай тус улсын Эрүүл мэндийн яамны мэдэгдсэнийг “News 1st”
телевиз иш татан мэдээлжээ.
Өвчтөн 43 настай БНХАУ-ын иргэн байсан бөгөөд өвчний голомт болсон Хубэй
мужийн засаг захиргааны төв Ухань хотоос Шри Ланкад ирсэн байна.
Өвчтөн эмэгтэйн 1 дүгээр сарын 25-нд халдвартын эмнэлэгт хүргэгдсэнийхээ
дараа өгсөн коронавирусний шинжилгээ нь эерэг гарсан байна.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day