“SpaceX” сар луу сансрын хөлөг илгээнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ВАШИНГТОН. /Daily
Mail/. АНУ-ын сансрын хөлөг
үйлдвэрлэгч “SpaceX”
компанийн “Starship” сансрын
хөлөг 2022 он гэхэд сар луу аялаж эхэлнэ гэж тус компанийн Ерөнхийлөгч Гвин
Шотуэлл мэдээлжээ.
“Бид “Starship”-ыг 2022 онд сарны гадаргуу дээр
буулгахаар зорьж байна” гэж Г.Шотуэлл АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төвийн /NASA/ теле
хурлын үеэр хэлсэн байна.
“NASA” хүн төрөлхтөнийг саран дээр дахин
буулгах шинэ хөтөлбөрийг 2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ
чиглэлд хамтран ажиллах 5 компанийг сонгосны дунд “SpaceX” багтаж байгаа ажээ.
Ташрамд дурдахад, “NASA” дээрх хөтөлбөрийнхөө
хүрээнд анхны эмэгтэй гишүүн бүхий сансрын нисгэгчдийн багийг саран дээр буулгахаар
төлөвлөж байна.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days