Тариаланчид тариалах талбайдаа чийг хаалт хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймаг энэ онд 9500 га-д үр тариа, 600 га-д төмс, 950 га-д хүнсний ногоо, 250 га-д малын тэжээлийн ургамал, 3500 га-д тосны ургамал тариална гэж аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн, аймгийн Ерөнхий агроном н.Нэмэхбаяр ярилаа.
Эндээс 10450 тн үр тариа, 7200 тн төмс, 11400 тн хүнсний ногоо, 300 тн малын тэжээлийн ургамал тус тус хурааж авахаар төлөвлөсөн бол 13.5 мянган га-д чанар сайтай уриншийн боловсруулалтыг хийх ажээ.
Түүний хэлснээр үр тарианы хувьд аж ахуй нэгжүүд 623,2 тонн үрийг нөөцөлснөө ашиглах бол тариалалтад 1107,3 тонн үр дутагдах тооцоо гарчээ. Энэ хаврын тариалалтад аймгийн хэмжээнд нийт 483 тонн шатахуун, 217 тонн бордоо, 35.7 тонн ургамал хамгаалалын бодисыг ХХААЯ-нд захиалсан аж. Одоогийн байдлаар тус аймгийн газар тариалангийн аж ахуйн нэгжүүд хаврын тариалалтын техник засвар болон хаврын чийг хаалт буюу талбай тэгшилгээний ажлаа эхлүүлжээ.
Б.Норовсамбуу