МСҮТ-ийн сурагчид хаягдал бүтээгдэхүүнээр хэрэгцээт бүтээл урлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-12 11:53:36

Хэнтий аймаг дах МСҮТ-ийн сурагчдын дунд хаягдал бүтээгдэхүүнийг дахин ашиглах, хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүн хийх, хог хаягдлыг багасгаж, хүрээлэн байгаа орчноо цэвэр цэмцгэр  байлгах, багаар ажиллах чадварыг сайжруулах, хамт олны эерэг уур амьсгалыг бүрдүүлэх зорилготой тэмцээн зохион байгууллаа.

Тэмцээнийг тус сургуулийн сайн дурын ажилтан Кира Линдстром санаачлан “Хаягдал бүтээгдэхүүнийг дахин ашиглах” уралдаан зарлажээ.

Суралцагчид шил пластик, баглаа боодол өндөгний хайрцаг зэрэг олон хаягдалаар 70 гаруй бүтээл хийн оролцож, 1-р байрыг Булган багштай Оёдол, 2-р байрыг Мөнхбаяр багштай гар урлал, 3-р байрыг Түмэндэлгэр багштай гар урлалын 2-р анги тус тус эзэлжээ.

Мөн Цэрэннадмид багштай цахилгааны ангийн хамт олны бүтээл хамгийн хэрэгцээт бүтээлээр шалгарсан бол С.Мөнхтуяа багштай үсчингийн ангийн хамт олон ангиараа оролцсон байна.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Related news