Байгалийн танхимынхаа дэглэлтийг шинэчиллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-05 09:25:17

Хэнтий аймгийн Орон нутаг судлах музей нь сэдэвчилсэн үзүүллэгийн 5 танхимтай бөгөөд Байгаль ан амьтныхаа танхимын дэглэлтийг шинэчиллээ.

Тус танхимд Монголын хамгийн том чулуун солир /550кг/, Монгол нутгаас харьцангуй бүтнээр олдсон анхны тохиолдол болох Савагт хирсний яс, чулуужсан мод, ан амьтан, жигүүртэн шувууд, байгалийн үзэсгэлэнт газрын зургууд байдаг. Харин шинээр тавьсан Савагт хирсний яс нь 2012 оны 6 сард Чингис хотод баригдаж буй Хан Хэнтийн чуулгын барилгын ажлыг хийх явцад илэрч байсан. Үүнийг шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэн, Япон улсын Токио Метрополитан Их сургуулийн хамтарсан “Монгол палеолитын судалгаа” эрдэм шинжилгээний төслийн баг  ясыг судлан шинжилж ясны дээжийг АНУ-ын Ирвиний Их сургуулийн лабораторид шинжлүүлж, 42.000 /ВР 42050-39450: ВР41970-39350/ жилийн өмнөх үед буюу хуучин чулуун зэвсгийн эхэн үед холбогдохыг нотлоод байна.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

 

Related news