Челси баг Европын Лигийн аварга болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МОСКВА. /Аиф/.
Лондонгийн “Челси” баг шийдвэрлэх тоглолтод Арсенал багийг 4:1 онооны
харьцаагаар хожиж, Европын Лигийн аварга болжээ.
Тоглолтын 49
дахь минутад Челсигийн довтлогч Оливье Жиру тооны харьцааг нээж, үүнээс хойш 16
минутын хугацаанд өрсөлдөгч багийнхаа хаалга руу хоёр удаа гоол оруулжээ. Харин ”Арсенал” баг 69 дэх
минутанд анхныхаа гоолыг оруулсан байна. 3 минутын дараа Челси багийн хөлбөмбөгчин
Эден Азар “Арсенал” багийн
хаалганд 4 дэх гоолоо оруулжээ.
Челси баг
түүхэндээ хоёр дахь удаагаа Европын Лигийн аварга болж байна. Өмнө нь Лондончууд 2013 онд ялагч болж байжээ.
Related news

“Chinggis Khaan” International Airport Became One of the World’s Ten Most Improved Airports
17 hours

Health Minister Meets ADB Country Director to Discuss Projects and Programs in Health Sector
10 days