Өвөрхангай Усан спортын цогцолбор ордонтой болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр хотод Усан спортын цогцолбор ордон байгуулахаар шав тавилаа. Тус цогцолборыг улсын төсвийн 3, орон нутгийн төсвийн 1, нийт 4 тэрбум төгрөгөөр барих ба гүйцэтгэгчээр "ӨВ-МТХ" ХХК шалгарчээ.
Боулинг,
фитнесс болон орчин үеийн олон шинэлэг үйлчилгээнүүдийг багтаасан, 25 метрийн
урттай 5 сэлэлтийн зам бүхий тус цогцолбор ашиглалтад орсноор иргэд чөлөөт цагаа
үр өгөөжтэй өнгөрүүлэх, эрүүл мэнд, бие
бялдраа хөгжүүлэх, энэ чиглэлийн спортын төрлүүдээр хичээллэх боломж бүрдэх юм.
Барилгыг энэ ондоо багтаан ашиглалтад оруулах аж. Өвөрхангай аймагт энэ жил улсын төсвийн 45 тэрбум, орон нутгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сан, орон нутгийн хөрөнгө оруулалтын 10 гаруй тэрбум төгрөгөөр бүтээн байгуулалт, их засварын ажил хийхээр төлөвлөж байна.