Сэлэнгэ аймагт мал төллөлт жигдэрч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-03-18 20:51:11

Сэлэнгэ аймагт цас их унаж, зарим нэг суманд өвөлжилт хүндэрсэн ч мал эд төллөх энэ үеэр ямар нэгэн хүндрэл гараагүй, хэвийн төллөж байна. Аймгийн хэмжээнд энэ сарын 15-ны байдлаар 38680 эх мал төллөөд байна.

Энэ онд аймгийн хэмжээнд нийтдээ 676912 мянган толгой эх мал төллөхөөс өнөөдрийн байдлаар 151 гүү, 2 ингэ, 2339 үнээ, 20140 эм хонь, 16048 эм ямаа буюу 38680 мянган эх мал төллөөд байна. Энэ нь нийт төллөх малын 5.7 хувь бөгөөд төлийн бойжилт 104.3 хувьтай бойжиж байгаа аж. Төлийн зүй бус хорогдол 268, том малын зүй бус хорогдол 861 гарчээ. Аймгийн ХХААГ-аас хаваржилт хүндрэхээс урьдчилан сэргийлэхийн зорилгоор улсын нөөцийн газраас 50 хувийн хөнгөлөлттэй нөхцлөөр Сэлэнгэ аймагт хуваарилсан 300 тн хивэгийг аймгийнхаа 17 суманд хуваарилан өгсөн байна.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Related news