Баян-Өлгийд нялхсын эндэгдэл улсын дунджаас өндөр байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймагт бэрх асуудлын нэг болсон нялхсын эндэгдлийн сэдэвтэй зөвлөлгөөн болов.
Өлгий сум дахь Монгол, Туркийн хамтарсан сургууль дээр болсон зөвлөлгөөнд Эрүүл мэндийн Яамны ажилтан С.Гантуяа болон эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, сумдын засаг дарга нар зэрэг 140 гаруй хүн оролцож эндэгдлийн шалтгаан, түүнийг бууруулах арга замын талаар ярилцлаа. Сүүлийн таван жилд тус аймагт нялхсын эндэгдэл улсын дунджаас өндөр болсны 10 хувь нь эцэг эхийн хариуцлагатай холбоотой байсныг эрүүл мэндийн газрын дарга С.Айгүл тэмдэглэлээ. Харин түүнээс өмнөх арван таван жил бууралттай байсанд тус аймагт НҮБ-ын хүн амын сангаас хэрэгжүүлсэн нөхөн үржихүйн эрүүл мэнд төсөл гол үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг юм.
Ш.Айзаря
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days