Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн хорооны гишүүд томилогджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/ УИХ-ын 42 дугаар тойрогт явуулах нөхөн сонгуулийг зохион байгуулах Хэнтий аймгийн Сонгуулийн хорооны гишүүд томилогджээ.
Тодруулбал, Сонгуулийн хорооны даргаар тус аймгийн ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар, нарийн бичгийн даргаар аймгийн ИТХ-ын Ажлын албаны ажилтан Ш.Эрдэнэжаргал, гишүүдээр Эрдэм баян Хэрлэн 4-р сургуулийн захирал Б.Жавхланбаяр, аймгийн Татварын хэлтсийн мэргэжилтэн М.Мөнхнаран, ИТХ-ын нарийн бичгийн дарга С.Бат-Эрдэнэ, ЗДТГ-ын Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга С.Нямдаваа, “Насан туршийн боловсрол” төвийн мэргэжилтэн Д.Борхүү, ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Л.Бат-Октябрь, Эрүүл мэндийн газрын дарга Ц.Гэрэлмаа гэсэн есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байна.
Монгол Улсын Их Хурлын чуулганы 2019 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын 42 дугаар тойрогт явуулах нөхөн сонгуулийг 2019 оны хоёрдугаар сарын 10-ны өдрөөс товлон зарлаж, нөхөн сонгуулийн санал авах өдрийг энэ оны зургаадугаар сарын 30-ны өдөр явуулахаар тогтсон.