Хэнтий аймагт шашны 24 байгууллага үйл ажиллагаа явуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймагт буддын шашны хийд 11, Христын шашины урсгал болон бусад
урсгалын 13 сүм хийд үйл ажиллагаа явуулж байна.
Тус аймгийн ИТХ-аас өнгөрөгч оны 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар зургаан шашны байгууллагад хяналт шалгалт хийснээс хоёр нь үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авалгүйгээр, мөн галын аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх байдлыг хангалгүй ажиллаж байсан зөрчлүүдийг илрүүлж хариуцлага тооцжээ. 2018 онд хоёр сүм хийдийн үйл ажиллагааны зөвшөөрөл сунгаж, нэг хийдэд шинээр зөвшөөрөл шинээр олгосон бөгөөд дахин өвшөөрөл хүссэн хүсэлтийг түр хугацаанд хэлэлцэхгүй, одоо байгаа сүм хийдийн үйл ажиллагаанд хяналт үнэлгээ хийхээр тогтсон хэмээн аймгийн ИТХ-аас мэдээллээ.