Адуу үхсэн шалтгаан бүрэн тогтоогдоогүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-09 10:31:40

Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд 10 гаруй адуу гэнэт хорогдож, түүний шалтгаан өвсний хордлого хэмээн таамаглаж байсан тухай өмнө бид мэдээлсэн билээ.

Энэ асуудлын талаар хүнс, хөдөө аж ахуйн газраас лавлахад, 14 адуу хорогдсон. Тэд өвс ургамлаас болж хордоогүй байна. Металлаг чанартай зүйлээс болж хордсон бололтой. Шалтгаан нь хараахан бүрэн тогтоогдоогүй гэж мэдээллээ.

Ш.Айзаря

Related news