Хэрлэн сумын 14 өрх шинэ байшинтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-11-23 10:25:15

Хэнтий /МОНЦАМЭ/ Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Бор-Өндөр II хөтөлбөр, Хэрлэн сумын ЗДТГ хамтран хэрэгжүүлсэн «Байшин» төслийн хүрээнд 14 өрх шинэ өргөөтэй боллоо. 

Байшин төслийн нээлтэд уригдан оролцсон Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Ц.Идэрбат “Хавар дөрвөн сард эхэлсэн ажил маань өнөөдөр хэрэгжиж байгаад баяртай байна.Бид зорьсон зорилтот бүлэгтээ хүрч чадлаа. Төсөлд хамрагдах айл өрхөө сонгохдоо шударга байх, ах дүү, хамаатан садан, танил тал, нам улс төр гэж харахгүй байх зарчим баримталсан.

Ингэснээрээ өнөөдөр иргэдийнхээ өмнө нүүр бардам байна. Бид энэ төслийг хэрэгжүүлэх газрын асуудлыг шийдвэрлэсэн. Ирэх онд Чингис хотын эко автобус энэ чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлж эхэлнэ. Мөн бид Нисэхийн шинэ хорооллын болон энэ бүсэд аж төрж байгаа өрхүүдийнхээ ая тухтай амьдрах орчныг хангах зорилгоор ирэх хавар ундны усны худаг гаргах болно.

Цаашид энэ төслийн хорооллын айлууд гэр хороолол руу чиглэсэн ямар нэгэн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх оновчтой бааз суурь болно гэдэгт итгэлтэй байна"гэв.

Related news