Сантехникч мэргэжлийн ур чадварын уралдааны аваргууд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-10-03 10:59:33

Хэнтий /МОНЦАМЭ/  Хэнтий аймгийн Засаг даргын ивээл дор Сантехникч мэргэжлийн ур чадварын аймгийн аварга шалгаруулах уралдаан  Чингис хотноо боллоо.

Тэмцээнийг Хэнтий аймгийн ЗДТГ, ГХБХБГ, МСҮТ хамтран зохион байгуулсан бөгөөд зургаан байгууллагын баг тамирчид оролцож, ур чадвараа сорин өрсөлдлөө. Тэмцээний тэргүүн байрт “Оч Манлай” ХХК-ийн баг шалгарсан бол дэд байрт “Хэнтий Ус” ХХК-ийн баг, гутгаар байрт “Хос Ховор Сувд” ХХК-ийн баг  шалгарав.

Хэнтийчүүд жил бүр барилгачдын өдрийг тохиолдуулж барилгын салбарын ур чадварын уралдааныг зохиож байгуулдаг бөгөөд өмнө нь барилгын өрөг угсралт, хавтанцар наагч, гагнуурчдын аймгийн аваргуудыг шалгаруулж байсан бол ирэх жил барилгын цахилгааны чиглэлээр энэхүү тэмцээнээ зохион байгуулахаар төлөвлөжээ.

Д.Одонтунгалаг

Related news