Малын вакцин хуваарилагдаж ирээгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙӨвөрхангай аймагт улсын МЭҮГ-аас эрүүл малыг өвчнөөс сэргийлэх вакцин хуваарилагдан ирээгүй байгаа тул вакцинжуулалтын ажил хийгдээгүй байна.
Тус аймагт малын өвчлөл харьцангүй бага гарч байна. 2016 он гарсаар Тарагт сумын 1 дүгээр багт ямаа колибактериоз өвчнөөр, Арвайхээр сумын 10 дугаар багт үхэр цусан халдварт өвчнөөр өвчилснийг аймгийн МЭАЦЛ-ийн оношилгоогоор баталгаажуулж, өвчин гарсан голомтонд халдваргүйтгэл хийн маллагаа, тэжээлийг сайжруулах зөвлөгөөг малчдад өгчээ.
Одоогоор өөр төрлийн халдварт болон халдваргүй өвчлөл гараагүй байна. Сумдын МЭҮТ-ийн байцаагч нар малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавин ажиллаж байгаа ажээ.
Өвөрхангай Б.Батчимэг
Related news

French Project Worth EUR 100 Thousand for Strengthening Food Security and Women Participation
9 days

"Mongolia Open Innovation and Co-creation for SDGs” 2023 is Continuing Its Mentoring Program
17 days