Гал зогсоох дэглэм Сирийн энхийн хэлэлцээнд тустай эсэхэд Обама эргэлзэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-02-25 10:54:01

ВАШИНГТОН. /VOA/. Хаашаа ч эргэж магадгүй байгаа гал зогсоох дэглэм Сирийн иргэний дайныг зогсоох энхийн хэлэлцээг үргэлжлүүлэхэд тус болох эсэхэд болгоомжилтой хандаж байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама илэрхийлжээ.

Сирийн байдал хүнд байгаа энэ үед  бид гал зогсоох дэглэмээс их зүйл хүлээхгүй байх нь зүйтэй гэж тэрбээр Цагаан ордонд Иорданы хаан II Абдуллатай уулзсаныхаа дараа мэдэгдэв.

Гэвч тэрбээр, ирэх хэдэн долоо хоногт Сирийг нөмрөөд байгаа хүчирхийлэл багасвал энэ нь урт хугацаагаар гал зогсоох суурийг бий болгох юм гэж мэдэгдсэн байна. Мөн тэрбээр,” эцэстээ Сирийн эрхийг гартаа авахаар тэмцэж байгаа талууд улс төрийн шилжилт хөдөлгөөн хийх боломжтой болж магадгүй юм. Улс төрийн шилжилт хөдөлгөөн нь Сирийн иргэний дайныг зогсооход чухал үүрэгтэй” гэж мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Related news